Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг зохион байгуулж буй. Аяны хүрээнд НЗДТГ-аас “Бүтээмж ба инновац-UB2025” сэдэвт харилцах суралцах арга зүйн болзолт уралдааныг зохион байгуулж, шилдэг сайн туршлагаа шалгарууллаа. Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, 16 аймаг 25 сайн туршлагаа танилцуулсан юм.

Шилдэг сайн орон нутгийн туршлагаар:
- 1-р байранд Говь-Алтай аймгийн “Ажлын байрны эмх цэгц-Хялбар тайлагналт”,
- 2-р байранд Дорноговь аймгийн “Цахим Дорноговь”,
- 3-р байранд Булган аймгийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах нь” нэртэй сайн туршлагууд тус тус шалгарлаа.
Шилдэг сайн дүүргийн туршлагаар:
- 1-р байранд Налайх дүүргийн “Улирлын ажилтан БНСУ-д туршлага солилцох нь”,
- 2-р байранд Сүхбаатар дүүргийн “Power BI-HR”,
- 3-р байранд Баянзүрх дүүргийн “Үнэлгээ хийсэн AI” нэртэй сайн туршлагууд тус тус шалгарлаа.
Бүтээмж ба инновац-UB2025 хөтөлбөр нь тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар хоёр сарын турш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд идэвх санаачилгатайгаар зохион байгуулж оролцсон албан хаагчдыг шалгаруулан урамшууллаа.
Үүнд:
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн Ж.Буянхишиг,
- Байгаль орчны газрын ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хороо хариуцсан мэргэжилтэн Г.Чойжилсүрэн нар бусдыгаа манлайлаг шилдэг зохион байгуулагчаар шалгарсан.