Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн гэрээний “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь Монгол Улсад хүн худалдаалах, тэр дундаа хүүхдийг бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн зорилгоор худалдаалахтай тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын чадавхыг бэхжүүлэх, улмаар энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилготой.
Хүүхэд хамгааллын түншлэлийн гэрээний “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төслийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг жил бүр хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцдэг уламжлалын дагуу дөрөв дэх удаагийн яриа хэлэлцээг өнөөдөр (2024.11.07) Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
#Гэмт_хэргээс_урьдчилан_сэргийлэх_ажлыг_зохицуулах_зөвлөл