ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэлт оруулжээ.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн байна.

Ташрамд дурдахад Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна гэж ЭЗХЯ мэдээлэв.