Шуурхай мэдээ
2025-08-21

“ХУУЛЬ ТОГТООМЖ, ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛ БОЛОН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль тогтоомжийн төсөл болон захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах чиглэлээр яамд, холбогдох байгууллагуудын хуулийн мэргэжилтэн, албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн сургалтаар хууль тогтоомжийн төсөл, захиргааны хэм хэмжээний актын төсөл, бодлогын баримт бичиг боловсруулахад анхаарах асуудлуудын талаар цогц мэдээлэл өгөхийг зорив. Энэ хүрээнд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахад практикт гарч буй нийтлэг алдаа, зөрчилд тулгуурлан анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.