Шуурхай мэдээ
2025-08-21

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. Тухайлбал, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.