Шуурхай мэдээ
2025-08-21

“ТЭНГЭРИЙН ЭЛЧ” ДУУРИЙН АНХНЫ ТОГЛОЛТ БОЛНО

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ амралтын өдрүүдэд “Тэнгэрийн элч” дуурийг толилуулна.

 Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээгдсэн, Монголын түүх, уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготойгоор бүтээгдэж буй үндэсний дуурь юм.
“Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг Л.Даваасүрэн, Б.Энхтуяа, хөгжмийг ардын жүжигчин А.Энхтайван бичиж,  ерөнхий продюсероор УДБЭТ-ын захирал, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, ерөнхий хормейстерээр, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, балетмейстерээр М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар ажиллажээ. Дуурийн гол агуулга нь Мөнх тэнгэрийн элч хэмээн өргөмжлөгдөж явсан эзэн Чингис хааны итгэлт анд Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.

Тэмүүжин /Баритон/-УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Э. Бумхүү 

Боорчи/Тенор/-УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Батжаргал, МУСТА М.Даваадорж,

Өэлүн үжин /Меццо Сопрано/-УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Ж.Энхмаа, Б.Уранзолбоо,

Наху баян /Басс баритон-УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА С.Батэрдэнэ, МУСТА Ж.Бямбажав,

Оюутсэцэн/Сопрано/-УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран МУСТА Г.Энхнаран

Хэрлэнжин Гоо /Меццо сопрано/- УДБЭТ-ын  гоцлол дуучин  МУГЖ М.Дариймаа, Т.Чулуунчимэг,

Бөртэ сэцэн /Сопрано/-УДБЭТ-ын  гоцлол дуучин  МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Б.Эрдэнэтуяа,

Хасар /Тенор/-УДБЭТ-ын гоцлол дуучин  МУСТА Г.Шижирболд, МУСТА Ө.Цэрэнчунт,

Бэлгүдэй /Баритон /- УДБЭТ-ын  гоцлол дуучин  МУСТА Э.Отгонбат, Б.Монголхүү,

Гарьдхүү /Тенор/-УДБЭТ-ын  гоцлол дуучин МУГЖ  Б.Гомбо-очир, МУСТА Эрдэнэ-очир,

Хадаан /Сопрано/- УДБЭТ-ын  гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, МУСТА  Б.Одонзаяа

Болдтөмөр /Баритон/ – УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Л.Болдцэрэн, найрал дуучин Б.Шинэбаяр

Таргудайн 1-р туршуул /Тенор/-УДБЭТ-ын найрал дуучин Н.Чулуунхүү, Б.Хонгор

Таргудайн 2-р туршуул /Басс Баритон/- УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Алтанхуяг МУСТА Э.Мөнхтөр зэрэг уран бүтээлчид тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ.