Шуурхай мэдээ
2025-08-21

Р.ЧИНГИСИЙГ ЧӨЛӨӨЛӨВ

Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Р.Чингисийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Р.Чингис өмнө нь дараах албан тушаалуудад ажиллаж байжээ.

  • 1984-1985 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч,
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гэрээт төлөөлөгч,
  • 1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч,
  • 1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах албаны Цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,
  • 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авилгалтай тэмцэх тасгийн дарга,
  • 2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
  • 2012-2014 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
  • 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга,
  • 2011 оны 11 дүгээр сараас Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байв.