УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Түүнийг БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ.