Шуурхай мэдээ
2025-08-21

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Ж.БАТ-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/ ээлжит хуралдаанаар бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир шинээр бүлгийн даргыг томилох шаардлага үүссэн юм. 

Хуралдааны танхимаас  УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон гишүүд саналаа нууцаар хураалган, Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Ийнхүү өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар  ажиллахаар болж байна.