ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАНЫ ХҮҮХЭД ЗОДСОН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Жүжигчин Б.Амарсайхан бага насны хүүхэд зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, тусгай дугаарт 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Аравдугаар сарын 30-ны өдрийн 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Тодруулбал, Сүнсний баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэв.