Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 23 дахь жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулна.
Цом, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа маргааш 11:00 цагаас Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Баганат танхимд эхэлнэ.
Өмнөх жилийн ТОП 100 ААН-ийн нэгдүгээрт Оюутолгой ХХК орж байжээ.
2.Хаан банк
3.Энержи Ресурс ХХК
4.Голомт банк
5.НИК ХХК шалгарч байсан байна.
2022 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ 38.4 их наяд хүрсэн ба төлсөн татварын хэмжээ 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувийг эзэлжээ. Эдгээр 100 компанид ажиллагсдын тоо 71.2 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.2 хувьтай тэнцэж байв. Ноднин жил зөвхөн хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шалгаруулсан нь өмнөх жилүүдээс онцлог болжээ.