“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилжээ. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр Э.Мэндтүвшинг томилжээ.Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайвны хүү юм. Харвардын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байдаг.
Жил гаруйн өмнө Элчин сайд Ц.Жамбалдоржийн охин Ж.Таныг тус зөвлөлийн гишүүнээр томилж байсан ч “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахлах болсноор орны хүнийг томилох шаардлага үүссэн. Тиймээс Э.Мэндтүвшин сэлгээгээр орж ирж байна гэж хэлж болно.
Нөгөө талдаа “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлж ажиллах гишүүнээр ийн хоёр дахь удаагаа “Хунтайж”-ын залгамжлагч сонгогдон, томилогдоод байна.