Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хандан албан бичиг хүргүүлжээ.
Тус яаманд “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт хүргүүлжээ.