Шуурхай мэдээ
2025-08-21

О.АЛТАНГЭРЭЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАРЫН 14-Р ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Итали Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын төлөөлөгчид 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ром хотноо зохион байгуулагдаж буй Хууль зүйн сайд нарын олон улсын 14 дүгээр хуралд оролцож байна. Энэ удаагийн хурлыг Итали, Швейцарь, Монако зэрэг орон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцэж буй үндсэн сэдэв нь цаазаар авах ялыг устгах явдал юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хурлын үеэр цаазын ялыг хориглох асуудлаарх Монгол Улсын байр суурь, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.

Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Бүгд Найрамдах Итали Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяанитай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Хууль зүй, дотоод хэргийн яам