Шуурхай мэдээ
2025-08-21

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: ТӨСВИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, 50 ГАРУЙ САНАЛЫН ТОМЪЁОЛЛООР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЛАА

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.11/-ийн хуралдаанаар төсөвтэй холбоотой гурван асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал,

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо, бусад байнгын хороо, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн 50 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Мөн төсвийн төслийн дагалдах хуулиудын төслийн зүйл тус бүрээр санал хураалгалаа.