Өнөө өглөө орон нутгийн цагаар 09.07 цагт БНСУ-ын Муан онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж, 177 иргэн амиа алдсан. Онгоцонд 181 зорчигч байжээ. Хоёр хүнийг эрэн хайсаар байна.
Хяналтын цамхаг нисэх зурвасын эсрэг чиглэлд буух зөвшөөрөл өгсний дараа нисгэгч буухыг оролдсон ч зурвасыг хэтрүүлж, хана мөргөн, онгоц шатсан юм.
Тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайд Чой Сан Мок улс даяар гашуудал зарлав. Тэрээр ослын газарт ирж мэдэгдэл хийн, амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Гашуудал долоо хоногийн хугацаанд үргэлжилж, ирэх бямба гарагийн шөнө дуусах юм.