Шуурхай мэдээ
2025-08-21

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж цаг үеийн асуудал болон тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцдэг юм. УИХ энэ долоо хоногт дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

  1. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  2. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  3. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал,
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл (Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай)