УДБЭТ-ын 2025 оны нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна. Ирэх сард хоёр балет, нэг дуурь толилуулах юм. Тодруулбал, П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг нэгдүгээр сарын 11, 12-нд, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетыг 18, 19-нд, В.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг нэгдүгээр сарын 25, 26-нд тус, тус толилуулах юм.