Шуурхай мэдээ
2025-08-21

САЙД НАР ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ЖУРАМТАЙ БОЛНО

Энэ долоо хоногийн Мягмар гаригт УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын дарга  болон гишүүдийн “чихнээс хонх” уясан ирц бүрдүүлэхтэй холбоотой асуудал өнөөдөр ч олон нийтээс шүүмжлэл хүлээж байгаа юм. Мөн түүнчлэн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байх нь парламентын зарим гишүүдээс шүүмжлэл хүлээхэд хүргэдэг. Тиймээс Ёс зүй, дэгийн байнгын хорооноос уг асуудлыг хэлэлцэж сайд нарыг чуулганд оролцох журмыг ийнхүү батлах аж.