Шуурхай мэдээ
2025-08-21

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдийн дансанд өнөөдрөөс олгож эхэлээ. Энэ сарын 15-ны өдөр хүртэл иргэдийн дансанд ногдол ашгийг олгох аж. 

 Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төрийн өмчит компаниудын хуулийн төслийг УИХ-д өргөн барих болон 1,072 хувьцааны ногдол ашиг тараах тухай шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг Эрдэнэс Монгол нэгдэл зохицуулалт хийж байгаа. Тиймээс ногдол ашгийг хүйтний улиралд олгож байх нь чухал гэж үзсэн. Урьд нь 100 мянган төгрөг өгдөг байсан нь инфляцад нөлөөлдөггүй байсан. Энэ удаад 300 мянган төгрөг тараах нь инфляц өдөөх том эрсдэл болж байгаа учраас гурав хувааж олгох нь зүйтэй гэж үзэн ногдол ашгийг өнгөрсөн оны 12-р сар энэ оны нэг болон хоёрдугаар сард тус тус олгохоор шийдвэрлэсэн билээ.